Ямар мэдээлэл хадгалдаг вэ?
Имэйлээр бүртгүүлэхэд нэр, имэйл болон нууц үгийн хамгаалсан хэшийг хадгална. Facebook-ээр нэвтрэхэд нэр болон Кадр аппд хамаарах Facebook хэрэглэгчийн ID-г авч, таны бүртгэлийг танихад ашиглана. Google-ээр нэвтрэхэд нэр, баталгаажсан имэйл болон Google хэрэглэгчийн ID-г бүртгэлтэй холбоно. Google болон Facebook-ийн нууц үгийг Кадр авахгүй; Google нэвтрэх токен, Facebook access token-ийг базад хадгалахгүй. Gmail-ийн захиа, харилцагчдыг унших эрх авахгүй.
Кино түрээслэхэд нэхэмжлэх, төлбөрийн дүн, арга, төлөв, баталгаажуулсан цаг болон үзэх эрхийн хугацааг хадгална. Дансны шилжүүлгийг админ батлахдаа банкны гүйлгээний дугаар, шийдвэрийг бүртгэнэ.
Мэдээллийг юунд ашигладаг вэ?
Бүртгэлээр нэвтрүүлэх, төлбөрийг зөв түрээстэй холбох, үзэх эрхийг шалгах, төлбөрийн маргаан болон тусламжийн хүсэлтийг шийдэхэд ашиглана. Админ эрхтэй оператор шаардлагатай хэрэглэгч, төлбөрийн мэдээллийг хардаг.
Cookie ба нэвтрэлт
Кадр нэвтэрсэн төлөвийг хадгалах шаардлагатай cookie ашиглана. Нэвтрэх сесс 7 хоног хүртэл хүчинтэй; гарахад сессийг хүчингүй болгоно. Google болон Facebook нэвтрэх нэг удаагийн хүсэлт 10 минут хүчинтэй. Эдгээр cookie нь нэвтрэлт, хамгаалалтын зориулалттай.
Нууц үг сэргээхэд нэг удаагийн холбоосыг таны бүртгэлтэй имэйлээр илгээнэ. Базад 30 минут хүчинтэй холбоосын токены хэшийг хадгална. Шинэ нууц үг үүсгэхэд өмнөх нэвтрэлтүүдийг хүчингүй болгоно. Имэйл илгээх SMTP үйлчилгээ хүлээн авах хаяг болон сэргээх имэйлийг боловсруулна.
Бусад үйлчилгээ
Google эсвэл Facebook нэвтрэлт ашиглахад тухайн үйлчилгээний нэвтрэх цонх нээгдэнэ. Byl эсвэл QPay идэвхтэй үед төлбөрийн үйлчилгээ нь нэхэмжлэхийн дугаар, дүн, киноны нэрийг боловсруулна. Банкны аппд оруулсан карт, нууц үгийг Кадр авахгүй. YouTube кино үзэхэд YouTube-ийн тоглуулагч ажиллаж, тухайн үйлчилгээний нууцлалын нөхцөл үйлчилнэ.
Cloudflare Stream дээрх кино үзэхэд видео болон тоглуулагчийн хүсэлт Cloudflare руу шууд очно. Энэ үед IP хаяг, браузерын техникийн мэдээлэл болон тоглуулах хүсэлт тухайн үйлчилгээгээр боловсруулагдана. Кадр үзэх эрхийг шалгасны дараа хугацаатай тоглуулах токэн олгоно; Cloudflare-д таны Кадрын нууц үг, төлбөрийн түүхийг илгээхгүй.
Хадгалалт ба хүсэлт
Бүртгэл болон төлбөрийн түүхийг үйлчилгээ үзүүлэх, төлбөр тулгах, асуудал шийдэхэд хадгална. Мэдээллээ засах эсвэл устгуулах хүсэлтийг үйлчилгээ хариуцагчид илгээнэ. Холбоо барих: КАДР · e.orgio0909@gmail.com · 88040321. Устгах хүсэлтийн дэлгэрэнгүйг энэ заавраас харна уу.