кадр.← Кинонууд руу буцахТУСЛАМЖ

Киноны үдшээ
тайван эхлүүлээрэй.

Кино сонгох, төлөх, үзэх тухай түгээмэл асуултууд.

Киногоо яаж түрээслэх вэ?

Киноны дэлгэрэнгүйг нээгээд үнэ, үзэх хугацааг харна. Бүртгэлээрээ нэвтэрч, идэвхтэй төлбөрийн аргаа сонгоод төлнө. Төлбөр баталгаажихад «Киногоо үзэх» товч нээгдэнэ.

Үзэх хугацаа хэзээ эхлэх вэ?

Төлбөр баталгаажсан мөчөөс эхэлнэ. Кино бүрийн үзэх хугацаа дэлгэрэнгүй болон төлбөрийн хэсэгт харагдана. Эрх хүчинтэй хугацаандаа вебээр дахин үзэж болно.

Дансаар шилжүүлсэн ч эрх нээгдээгүй байна.

Нэхэмжлэхийн дүн, данс, гүйлгээний утгыг тулгаад «Шилжүүлсэн · Админаар шалгуулах» дарсан эсэхээ шалгана уу. Админ дансанд орсон төлбөрийг баталгаажуулсны дараа эрх нээгдэнэ. Баталгаажуулалт шууд хийгдэхгүй байж болно.

«Миний кинонууд» хэсгээс төлбөрийн төлөвөө харж болно. Удаж байгаа бол нэхэмжлэхийн дугаараа тусламжийн хүсэлтдээ оруулаарай. Дахин мөнгө шилжүүлэхээс өмнө бидэнтэй холбогдоно уу.

Кино тоглуулахад асуудал гарвал яах вэ?

Интернэт холболт, үзэх эрхийн хугацаагаа шалгаад тоглуулагчийн «Дахин оролдох» товчийг дарна уу. Асуудал үргэлжилбэл киноны нэр, ашиглаж буй төхөөрөмж, харагдаж байгаа алдааг хэлээрэй.

Google-ээр яаж нэвтрэх вэ?

Нэвтрэх цонхонд Google товч харагдаж байвал дарж бүртгэлээ сонгоно. Анх удаа нэвтрэхэд Кадрын бүртгэл үүснэ. Ижил имэйлээр өмнө нь нууц үгтэй бүртгэл үүсгэсэн бол одоогийн нууц үгээ нэг удаа баталгаажуулж холбоно. Дараагийн удаа Google-ээр шууд нэвтэрнэ.

Нууц үгээ мартсан бол яах вэ?

Нууц үг сэргээх хэсэгт бүртгүүлсэн имэйлээ оруулна. Имэйлээр ирсэн холбоосоор шинэ нууц үгээ үүсгэнэ. Холбоос 30 минут хүчинтэй бөгөөд нэг удаа ашиглагдана. Inbox болон Spam хавтсаа шалгаарай.

Google эсвэл Facebook-ээр бүртгүүлсэн бол тэр аргаар нэвтэрнэ. Имэйлийн үйлчилгээ хараахан идэвхжээгүй бол тусламжийн хаягаар холбогдоно уу.

Нууц үгээ яаж солих вэ?

Нэвтэрсний дараа баруун дээд талын бүртгэлийн цэс → «Нууц үг солих» хэсэгт орно. Одоогийн нууц үгээ баталгаажуулж, шинэ нууц үгээ хоёр удаа оруулна. Зөвхөн Google эсвэл Facebook-ээр үүсгэсэн бүртгэлд Кадрын тусдаа нууц үг байхгүй.

Давхар төлсөн бол яах вэ?

Нэхэмжлэхийн дугаар болон төлбөрийн мэдээллээ илгээнэ үү. Админ шалгаж, засвар эсвэл буцаалтын хүсэлтийг тус бүрээр шийдвэрлэнэ. Банкны нууц код, нууц үгээ илгээх шаардлагагүй.

Үйлчилгээний нөхцөлНууцлалМэдээлэл устгах